Эйр Транс Жапан ХХК

Эйр Транс Жапан ХХК (AIR TRANS JAPAN CO., LTD.) нь 2017 онд Япон, Монгол Улсын хоорондын агаарын тээврийн нислэгийн тийз борлуулалт болон аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэн явуулах зорилгоор байгуулагдсан. 

Өдгөө бид МИАТ ТӨХК болон Аэромонголиа ХХК-ийн нислэгийн тийзийн захиалга, орон нутгийн галт тэрэгний тийзийн захиалга, зочид буудлын захиалга болон аяллын үйлчилгээ зэрэг аялалтай холбоотой олон төрлийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна. 

Бид үйлчлүүлэгч бүрийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн шуурхай, найдвартай, мэргэжлийн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг бөгөөд Япон, Монгол Улсын хооронд зорчих иргэд, аялагчдад аяллаа төлөвлөхөөс эхлээд ая тухтай зорчих хүртэлх бүхий л үйл явцад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 Цаашид бид олон жилийн туршлага, мэргэжлийн мэдлэгтээ тулгуурлан үйлчилгээгээ улам өргөжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ аяллын хэрэгцээнд нийцсэн найдвартай аялал жуулчлалын түнш байхыг зорьж байна.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА